Бидний тухай

Манай компани анх 2011 оны 02 дугаар сарын 11-ны өдөр “ Смарт технологи ” ХХК нэртэйгээр байгууллагдсан бөгөөд теле хяналтын системийн үйлдвэрлэл, худалдаа, угсралт, Домофон систем, Цаг бүртгэлийн систем, Нэвтрэх эрхийн систем, Холбоо дохиолол, Гал, хулгайн дохиоллын систем, компьютерын техник хэрэгслийн худалдаа, засвар гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж байна. 

“Смарт технологи” ХХК нь хэрэглэгч хувь хүн, албан байгууллага, компаниудын бизнесийн болон ахуйн хэрэгцээний шаардлагад нийцсэн орчин үеийн мэдээлэл технологийн бараа бүтээгдэхүүнийг санал болгохоос гадна үйлчлүүлэгчийн хүссэн бүтээгдэхүүнийг захиалгаар түргэн шуурхай нийлүүлдэгээрээ онцлогтой. Мөн худалдан авагчийн хүсэлтээр Монгол Улсын Барилга Хот Байгуулалтын Яамнаас олгосон БУ11-568/12 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр, Цахилгаан, интернет, дотоод сүлжээ,   дотуур холбоо, Галын дохиолол зэрэг мантааж, тоног төхөөрөмжийг суурьлуулах үйлчилгээг чанартай хийж, баталгаат болон баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж мэргэжлийн зөвөлгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. 
 

Мөн үйл ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш цаг бүртгэлийн системийг эх хэл дээрээ хөрвүүлэн гаргаж мөн жаран найман  нэр төрлийн Сонни брэндийн хяналтын камер болон компьтерийн кейсийг Монголд угсарч, үйлдвэрлэж ирсэн ба нэвтрэх эрхийн системийг хамгийн сүүлийн үеийн шийдэл болох царай, хуруу,картаар таних гэсэн шийдлийг  давхар компьютерийн хяналтайгаар өргөн хэмжээгээр хийж гүйцэтгэсээр байгаа ба Да хуй Брендийн IP камерийг оруулж ирж Монголын зах зээлд нэвтрүүлээд багагүй хугацааг үдэж байна.  
 

Мөн БНСУ-ын нэрийн брэнд бүтээгдэхүүн болох галын дохиололын иж бүрэн тоног төхөөрөмжийг Шинээр баригдаж байгаа барилга байгууламж болон Хуучин барилга байгууламжд нийлүүлэж, суурьлуулан хэрэглэгчийн таашаалд нийцүүлэн ажиллаж байгаа билээ.   
 

Манайд барилгын салбарт үр бүтээлтэй ажилласан олон жилийн туршлагатай сайн инженер техникийн ажилтан ажилладаг бөгөөд дулааны инженер, сантехникийн инженер, цахилгааны инженер, холбооны инженер, кип автоматикийн инженер, дулааны инженер, инженер физикч, туслах ажилтнууд өөрсдийн нөөц бололцоо, хүчин чадлыг дайчлан, нийт ажиллагсдын үйл ажиллагаанд тулгуурлан үйлчилгээгээ явуулж байна. 
 

Цаашдаа бид шинийг санаачлан, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, дээд зэргийн чанартай үйлчилгээг хүргэж, илүү цар хүрээтэйгээр мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн тэвшилтэд техник технологи, энэ чиглэлдээ тэргүүлж байгаа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж, тэр дундаа зарим нэр төрлийн төхөөрөмжүүдээ Монголдоо үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.

 


 


 


 


 

 

 “Смарт технологи“ ХХК


Хаяг: Улаанбаатар

Утас:    +(976)-70117997, +(976)-98987997
Факс:    +(976)-70117997
И-мэйл:    sales@smarttech.mn
Хаяг: Монгол улс Улаанбаатар хот Баянгол дүүрэг 13-р хороо 3-р хороолол Хишиг төв 3 давхар 15 тоот


Оффис

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 - р хороо, 43-р байр 56 тоот
Утас: +(976)-94347992, 76037997


Хаяг: Эрдэнэт

Утас:    +(976)-98989821, +(976)-70355294
И-мэйл:    sales@smarttech.mn
Хаяг: Монгол улс Эрдэнэт хот 3-17-53 тоот ( Барилгын материалын дэлгүүр)

Холбоо барих
Утас:+(976)-70117997<br/> +(976)-98987997
Факс:+(976)-70117997
И-мэйл:sales@smarttech.mn
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороолол, 13-р хороо хишиг төв, 15 тоот Оффис Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрэх дүүрэг 25-р хороо, 153A-р байр, 704 тоот Утас: 95997995, 77027997 Эрдэнэт хот, Барилгын материалын дэлгүүр Утас: +(976)-70355294 +(976)-98989821
Нүүр хуудас | Холбоо барих | Бидний тухай
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2010 "Смарт технологи" ХХК
Гүйцэтгэсэн: BBESoft